- “ЭХЗХ”-ны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хүрээнд шаардсан тайлан тооцоо, судалгааг цаг тухай бүрт нь гаргаж өгөн хамтран ажиллаж байна. Аж ахуйн харилцааны дүрмэнд заасны дагуу жил бүр дэвшүүлсэн бодлогын хүрээнд дүгнүүлж “САЙН” үнэлгээ авдаг.
- “УБДС ТӨХК”-тай байгуулсан “Дулааны эрчим хүч худалдах, худалдан авах” гэрээг улирал бүр дүгнүүлдэг бөгөөд жил бүр “ХАНГАЛТТАЙ” гэсэн үнэлгээ авдаг бөгөөд төлбөрөө цаг тухайд төлж өргүй ажилладаг. Жил бүр тооцоот ачаалал, гидравлик тооцоо хийн батлуулдаг.
- “ХСУХАТАҮЗЗ”-ны тусгай зөвшөөрлийн нөхцөл шаардлагын хүрээнд шаардсан тайлан тооцоо, судалгааг цаг тухай бүрт нь гаргаж өгөн хамтран ажиллаж байна. Аж ахуйн харилцааны дүрмэнд заасны дагуу жил бүр дэвшүүлсэн бодлогын хүрээнд 98 хувьтай дүгнүүлсэн байна.
- “УСУГ”-тай байгуулсан гэрээний үүргээ биелүүлж төлбөрөө цаг тухайд төлж өргүй ажилладаг.
- Баянзүрх дүүргийн татвар, санхүүгийн хэлтэст тайлан балансаа тайлагнадаг, татварын өр төлбөргүй ажиллаж байна.
- Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтэстэй хамтарч зөвлөмж аван “Гамшгаас урьдчилан сэргийлэх төлөвлөгөө” боловсруулан ажиллаж байна.
- Баянзүрх дүүргийн Нийгмийн даатгалын хэлтэст тайлан тайлагнадаг бөгөөд нийгмийн даатгалын шимтгэлээ цаг тухай бүрт нь төлдөг.
- Шинжлэх ухаан технологийн их сургуулийн “Барилга, архитектурын сургууль, “Хүрээлэн байгаа орчны инженерийн салбар”-тай хамтарч ажилчдаа мэргэжил боловсролыг ахиулах зорилгоор сургалт, хамтын ажиллагааг 2023 онд эхлүүлж байна.