Бидний тухай

БИДНИЙ ЭХЛЭЛ

“Дунд мандал” ХХК нь 2009-2012 оны хооронд Баянзүрх дүүргийн 36-р хорооны нутаг дэвсгэрт байрлах 529 айлын “Кристал Таун” орон сууцны хотхоны төслийг өөрсдийн барилга угсралтын хяналтын инженерүүд, удирдлагын баг болон гүйцэтгэгч нарын хамтын хүчээр цогцлоон бүтээсэн.

Бид “Гэрлүг виста”, “Кристал таун”, “Сэлбэ апартмент”, “Эмералд Резиденс” орон сууцны хотхоны 2200 айл өрх, 45 аж ахуйн нэгжид орон сууцны конторын үйл ажиллагааг үзүүлж байна.


АЛСЫН ХАРАА

Бид хамтын үнэ цэнийг эрхэмлэн, салбартаа хөгжлөөр түүчээлэгч байна.

ЭРХЭМ ЗОРИЛГО

Бид ажилтан бүрийг хөгжүүлж, хариуцлагатай, найдвартай, эргэх холбоотой үйлчилгээгээр хүндэтгэл хүлээсэн байгууллага байна.

ҮНЭТ ЗҮЙЛС

АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА

Бие болоод сэтгэл зүйн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааг нэн тэргүүн хангаж хэвшүүлэн, сайжруулалтыг тогтмол хийж гүйцэтгэдэг ажилтан байна.

МЭРГЭШСЭН БАЙДАЛ

Мэргэжлийн ур чадвартай, өөрийгөө болон бусдыг байнга хөгжүүлдэг, суралцагч байх.

МАНЛАЙЛАЛ

Итгэл, хүндлэл, мэргэжлийн ёс зүйг дээдэлдэг, эерэг дулаан харилцаатай, нэгдмэл сэтгэлгээгээр хамтын манлайллыг бий болгоно.

ӨӨРИЙМСӨГ ҮЗЭЛ

Ажилдаа сэтгэл гарган өөриймсөг хандаж, бүтээлч шийдэл, санал санаачлагыг дэмжсэн ажилтан байна.

ҮНЭНЧ ШУДАРГА БАЙДАЛ

Монгол Улсын хууль журмыг дээдэлж, аливаад үнэнч шударга ханддаг, "Дунд мандал" ХХК-ийн ёс зүйн дүрмийг өдөр тутам мөрдлөг болгодог.

ХАРИУЦЛАГА

“Гэрлүг виста”, “Кристал таун”, “Сэлбэ апартмент”, “Эмералд Резиденс” орон сууцны хотхоны хэрэглэгчдэд барилгын ашиглалтын дараах урт удаан эдэлгээ, үл хөдлөх хөрөнгийн “Үнэ цэнэ”-тэй байдлыг алдагдуулахгүй, оршин суугчдын сэтгэл ханамжтай байх эрхэм хүндтэй үүргийг “Дунд мандал” ХХК орон сууцны конторын хамт олон нэр төртэйгөөр, хариуцлагатайгаар гүйцэтгэсээр байна.

Энэхүү ажлын амжилт нь тогтвор суурьшилтайгаар ажилладаг мэргэжлийн чадварлаг боловсон хүчин болох Дулаан хангамжийн мэргэшсэн инженер, Дулааны инженер, Барилгын материалын технологийн мэргэшсэн инженер, Сантехник, инженерийн байгууламжийн инженер, Электроникийн инженер, Цахилгааны инженер, Системийн инженер, Статистикч-Эдийн засагч, засварчин, цахилгаанчин зэрэг инженер техникийн ажилтнуудын нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлтэй салшгүй холбоотой юм.



СУРГАЛТ

ХЭМАБ

Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны “Нийт ажилтны сургалт”, “Ажил олгогч эздийн сургалт”-ыг “Төгс баян хүрээ” ХХК-тай хамтран амжилттай хэрэгжүүлсэн.



АНХНЫ ТУСЛАМЖ

Анхны түргэн тусламж үзүүлэх сургалтыг АШУҮИС-ийн Хүний их эмч, багш Н.Түвшинбаяраар заалгаж суралцсан нь ажилтан бүр онцгой байдлын эсрэг хариу арга хэмжээ авах чадвартай болсон.



НОМЫН КЛУБ

Ажилтнуудынхаа боловсрол, хандлагад эерэгээр нөлөөлөх зорилгоор сургалтын танхимыг тохижуулахаас гадна номын клуб нээж уншсан номынхоо тухай ярилцдаг болов. 



ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАР

“Сарухай” ТББ-тай хамтран сэтгэл хөдлөлөө удирдах чадамж /EQ/-ийн сургалтуудыг үе шаттайгаар нийт ажилтнууддаа авч байна.



АЖИЛТАН БҮРЭЭ ХӨГЖҮҮЛЭХ БОДЛОГЫН ХҮРЭЭНД

Барилгын хөгжлийн төв, ШУТИС-аас зохион байгуулдаг мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулж байна.

Өөрсдийн сургалтын өрөө тасалгааг тохижуулж бий болгосноор дотоод сургалтыг байнга явуулах, гадны багш, сургагчдыг урьж сургалт хийхэд илүү үр дүнтэй болсон.

Засварчдынхаа ур чадварыг дээшлүүлэх зорилгоор сургалтын цех байгуулахаар төлөвлөн ажиллаж байна.



ЭРҮҮЛ МЭНД

ЭРТ ИЛРҮҮЛЭГ, ДАРХЛАА ДЭМЖИХ

“Бриллиант клиник” ХХК-ны Бриллиант эмнэлэгтэй хамтран Эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх, оношилгоо, шинжилгээг хийлгэн, бааз үүсгэн  нийт ажилтнуудынхаа эрүүл мэндэд анхаарч ажиллаж байна.

Мөн хамт олныхоо дархлааг сайжруулах, ясны сийрэгжилтийн эсрэг, хордлогыг тайлах зорилгоор ингэний нунтаг ааруул, уургыг өдөр бүр хэрэглүүлдэг.

 

АЯ ТУХТАЙ ОРЧИН, ЭРҮҮЛ ХООЛЛОЛТ

Ажилтнуудынхаа эрүүл ахуй, ая тухтай орчин, сэтгэл зүйн байдлыг эерэгээр нөлөөлөх үүдээс хоолны өрөөг тохижуулж өгсөн. Энэ нь ээлжээр сунаж ажиллах үед эрүүл, цэвэр орчинд хооллох боломжийг олгосон байна.