Байгууллагынхаа засаглал, өрсөлдөх чадварыг сайжруулах, хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлыг сайжруулж, хэвшүүлэх, ажилтнуудын ур чадварыг дээшлүүлж мэргэшүүлэх бодлогын хүрээнд Олон улсын чанарын нэгдсэн менежментийн тогтоолцоо болох “ISO 9001:2016 Чанарын менежментийн тогтолцоо”, “ISO 45001:2018 Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо”, бусад дагалдах олон улсын стандартын тогтолцоог “Тэнүүн сэтгэмж” ХХК-тай хамтран баг хамт олноороо нэвтрүүлэн ажиллаж байна.
Үүгээрээ байгууллагынхаа “ҮНЭ ЦЭНЭ”-ийг бий болгож салбарын чадавхыг сайжруулах, ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг байгууллагууддаа манлайллыг үзүүлж мэдлэгээ хуваалцах, бусдын сайн жишиг санаачилгыг нэвтрүүлж, Хамтдаа-Суралцагч-Хөгжигч хамт олон байхыг нэн тэргүүний зорилго болгон ажиллаж байна.
ISO 9001:2015 (MNS ISO 9001:2016) Чанарын менежментийн тогтолцооны стандарт
ISO 9001 : 2016 ЧАНАРЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
Бид нэгдмэл сэтгэлгээт, мэргэшсэн хамт олны зүтгэлээр тасралтгүй хөгжих тогтолцоог хэрэгжүүлж, хэрэглэгч, харилцагчаа дээдлэн холбогдох хууль тогтоомжийн хүрээнд хариуцлагатай, чанартай үйлчилгээг хүргэнэ.
ISO 45001:2018 (MNS ISO 45001:2018) Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдлын менежментийн тогтолцоо
ISO 45001 : 2018 ХӨДӨЛМӨРИЙН ЭРҮҮЛ МЭНД, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН МЕНЕЖМЕНТИЙН ТОГТОЛЦООНЫ БОДЛОГО
Байгууллагын бүх ажил, үйлчилгээнд ажилтнаа эрхэмлэн дээдэлж эрүүл мэндийг нь хамгаалж, аюулгүй байдлыг хангана.