
2023-2024 оны халаалтын улиралд хэрэглэгчдийг халаалт, хэрэгцээний халуун усаар хангах зорилгоор УБДС ТӨХК-аас хийгдэж буй 12б магистраль шугамын ажлыг хийгдэж дууссан бөгөөд шугам сүлжээнд ус шахалтын ажил хийгдэж байна. Хэрэглээний халуун усыг маргааш /2023.08.01/ өгнө гэсэн хариуг УБДС ТӨХК-аас мэдэгдсэн.
Манай байгууллагаас хийгдэх 2-р хэлхээний ажил бүрэн дууссан бөгөөд УБДС ТӨХК-аас мэдэгдэл ирсэн даруйд хэрэглээний халуун ус түгээх болно.