Мэдээлэл

Хэмжил зүйн тухай хуулийн 10.11-т “Хэмжил зүйн олон улсын байгууллага болон үйлдвэрлэгч орны хэмжил зүйн байгууллагаас хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалт хийх эрх авсан, олон улсын итгэмжлэлийн тогтолцооны дагуу итгэмжлэгдсэн үйлдвэрлэгчийн хэмжих хэрэгслийн анхдагч баталгаажуулалтын үр дүнг тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр харилцан хүлээн зөвшөөрч болно.” гэж заасны дагуу

Стандарт, хэмжил зүйн газраас хууль, журамд заасан шаардлага хангасан импортлогч, үйлдвэрлэгчтэй анхдагч баталгаажуулалтын үр дүнг тэдгээртэй байгуулсан гэрээний үндсэн дээр харилцан хүлээн зөвшөөрөх гэрээ байгуулан ажилладаг. 

Үлэмж тэлэхү ХХК-ийн ОХУ-ын Эквател үйлдвэрт үйлдэрлэсэн “СВК-15Г, СВК-15Х” усны тоолуур, Электрон түлхүүр ХХК-ийн Украйн улсын Новатор үйлдвэрт үйлдвэрлэсэн ЛК-15 Х(Г)- ЛК-40 Х(Г), ЛT-50 Х(Г) загварын анхдагч баталгаажуулалтын үр дүнг хүлээн зөвшөөрсөн гэрээний хугацаа дууссан тул Стандарт, хэмжил зүйн газраас шалгаж баталгаажуулсан гэрчилгээтэй тоолуур худалдан авах, ашиглахыг та бүхэнд зөвлөж байна.

Dmd

https://www.masm.gov.mn/website/news.aspx?id=3464