
Хагас автомат буюу ус халаагчгүй угаалгын машин хэргэлдэг айлууд нь зурагт үзүүлсэн шиг холигч ашигладаг. Үүнээс үүдэн дараах асуудал үүсч байна.
1. Угаалгын үед болон угаалга дууссаны дараа уг холигчийг нээлттэй байлгаснаар хүйтэн ус халуун усны системрүү орж тухайн айлын харалдаа байх бүх айлыг халуун усгүй болгож байна.
2. Тухайн айлын хүйтэн усны хэрэглээ зохиомлоор нэмэгдсэнээр хүйтэн усны тоолуур байнга эргэж хэрэглэгч таны зардал нэмэгдэж байна.
Иймд хэрэглэгч та бүхэн бидэнд мэдэгдэж холигчоо шалгуулах, мөн үл буцах хаалт суурилуулах, цаашлаад уг холигчийг ашиглахгүй байж байнга хаалттай байхад анхаарна уу.