
Сүүлийн үед айлууд гал тогооны угаалтуур, шүршүүрээ олон үйлдэлт холигчоор сольж байна. Үүнээс үүдэн дараах асуудал үүсч байна.
1. Уг угаалтуурын халуун, хүйтэн холигчийн хэсгийг бүрэн хаалгүй голд нь үлдээж хааснаар хүйтэн ус халуун усны системрүү орж тухайн айлын харалдаа байх бүх айлыг халуун усгүй болгож байна.
2. Тухайн айлын хүйтэн усны хэрэглээ зохиомлоор нэмэгдсэнээр хүйтэн усны тоолуур байнга эргэж хэрэглэгч таны зардал нэмэгдэж байна.
Иймд хэрэглэгч та бүхэн бидэнд мэдэгдэж холигчоо шалгуулах, мөн үл буцах хаалт суурилуулна уу.